MTTT Project

 
Тойм Боломж Цаашид нэмэх Хамтран ажиллах Төслийн материал
 
Тойм

Тойм

Технологи, шинжлэх ухаан хөгжих, Интернетийн хэрэглээ нэмэгдэх, даяарших, гадаад харилцаа хөгжихийн хирээр гадаад хэлэн дээрх материалыг ашиглах орчуулах, шинэ үг хэллэгээр хэл баяжин орон орны хооронд үг нэвтрэн үндэстэн бүрийн хэл өргөжин тэлэх нь эдүгээ хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Гэвч үүний хирээр үл ойлгогдох нэр томьёог олонтоо сонсох, салаа утга хэрэглэх улмаар үл ойлголцох үзэгдэл ч ажиглагддаг билээ. Нөгөө талаас энэ бүгдийг тайлбарласан толь бичгийг гарын дор хэрэглэх гэхэд төдийлөн олдохгүй тэр нь цаасан хэлбэрээр байдаг байх юм. Гэтэл эдүгээ интернетэд байрласан хэн ч, хэзээ ч, хаанаас ашиглах бололцоотой толь бичгүүд гадаад хэлэнд элбэг байдаг билээ. Түүнчлэн иймэрхүү толь бичигийг хэн ч оролцон сайжруулан баяжуулах боломжоор хангагдсан байх нь хамгийн чухал хэсгийн нь нэг юм.

Иймээс бидний хэсэг нөхөд хэдийгээр хэлний мэргэжилтэн биш боловч Монголийн тайлбар толь бичиг үүсэн бий болоосой гэсэн сэтгэлийн үндсэн дээр толь бичгийн нээлттэй програм хангамжийг сэтгэл нийлэн хийж эхэлсэн юм.

Энэхүү програм хангамж нь толь бичгийн програм хангамж бөгөөд сайн дурын оролцогчид орчуулга, нэр томьёог оруулан баяжуулах боломжтой хангамж юм.

Одоогоор энэхүү төсөл нь дөнгөж эхлэж байгаа балчираараа байгаа хэдий ч ажиллаж байгаа хувилбарыг нь эндээс үзэж болно.
 
 
http://www.postgresql.org/ http://www.sourceforge.net/ http://www.hibernate.org http://www.usi.mn/ http://www.itpark.mn
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.© 2006

Locations of visitors to this page